Хүний наймаачид давж заалджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Хүний наймаачид давж заалджээ

Малайз, Макао зэрэг оронд өндөр цалинтай ажилд жуулчлах нэрээр  2007 онд таван эмэгтэйг   хил дамнуулан  худалдсан  Г.Батдэлгэрт, Л.Ганзориг, Н.Чинзориг нар  өчигдөр нийслэлийн Шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн  гомдол гаргасан байна. Өнгөрөгч сард Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс  Г.Батдэлгэрт 11, Л.Ганзориг, Н.Чинзориг нарт тус бүр 10 жилийн хорих ял оноосон юм. Харин   бүлэглэн хүн худалдаалсан хэрэгт сэжигтнээр татагдсан Б.Сэлэнгэ, н.Бүрнээбаатар нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна.

У.Хаш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж