“Чухаг” зуслан ирээдүйн хөлбөмбөгчдийг бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

“Чухаг” зуслан ирээдүйн хөлбөмбөгчдийг бэлтгэж байна

Хүүхэд бүр эрүүл агаарт зуны амралтаа хөгжилтэй сайхан өнгөрөөх хүсэл мөрөөдөлтэй байдаг. Эцэг эхчүүд ч  ямар зусланд хүүхдээ  амраах вэ гэсэн сонголтын өмнө байгаа энэ цаг мөчид бид хөлбөмбөгийн төрөлжсөн сургалттай “Чухаг” хүүхдийн зуслангийн захирал Б.Мөнхбаяртай уулзаж ярилцлаа.

-Та зуслангийнхаа онцлогийн талаар товчхон танилцуулна уу? Яагаад заавал  хөлбөмбөгөөр төрөлжиж байгаа юм бэ?

Ер нь манайд спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зуслан хэрэгтэй байгаа нь анзаарагддаг л даа. Зуны амралт гэхээр л идэж уугаад, унтаж амраад байх төсөөлөл  зарим хүмүүсийн сэтгэл зүйд оршсон хэвээр байна. Эцэг эхчүүдийн бодол, үйл мэдээж хүүхдүүдэд нь уламжлагдана. Тэгвэл бас идэвхтэй, спортод сонирхолтой, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлж сорих, байнгын бэлтгэл сургуулилттай байхыг хичээдэг хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй зуслан зайлшгүй  хэрэгтэй байгааг  бид олж харсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2050 онд өөрийн эх орондоо хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах санаачилгыг гаргаад байгаа энэ үед өсвөрийн хөлбөмбөгчдийг дэмжих зорилго бүхий “2050” ТББ байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Манай зуслан ч мөн Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин тус ТББ –тай хамтран хөлбөмбөг сонирхдог, энэ спортоор хичээллэж амжилтад хүрэх зорилго тэмүүлэлтэй  хүүхэд багачуудыг олж нэгтгэн цаашид мэргэжлийн хөлбөмбөгчин болгох үндэс суурийг тавьж, мэргэжлийн клубуудэд хамруулах  зорилготой ажиллах юм. Нэг үгээр хэлбэл, ирээдүйн хөлбөмбөгчинг бид бэлдэнэ гэсэн үг.

-Хэдэн насны хүүхэд хамрагдах боломжтой вэ? Заавал хөлбөмбөг сонирхдог хүүхэд  байх ёстой юу?

элхийн хэмжээний тамирчин болж амжилтад хүрсэн хүмүүс голдуу багаасаа тухайн спортын амтыг мэдэрч, багийн тоглолтын гайхамшигт арга ухаанд суралцаж, тамирчны сэтгэлзүй, бэрхшээлийг даван туулах чадварыг эзэмшсэн байдаг. Бид ч мөн энэ зорилгоор 7-17 насны хүүхдүүдийг амрааж байгаа. Хүүхдийн хүсэл мөрөөдөл зорилгынх нь нэг илэрхийлэл болдог учраас сонирхолтой хүүхдийн амжилтад хүрэх  оролдлого нь арай илүү байх болов уу гэж төлөвлөсөн. Нөгөө талаар огт ойлголтгүй хүүхдүүдэд энэ спортын гайхамшгийг мэдрүүлэх, хичээллэх сонирхлыг нь төрүүлэх боломжтой юм. Энд зөвхөн хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд байх биш тамирчны сэтгэл зүйгээр өөрийгөө жолоодож сурах, тэсвэр тэвчээртэй байж, мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийх, амралт, хоол ундаа тохируулах гээд олон хүчин зүйлийг эзэмшихэд манай зуслан анхаарал хандуулах болно.

-Нэг ээлжинд хэдэн хүүхэд хамруулж, дасгал сургуулилт, сургалтаа хэрхэн явуулах вэ?

Манай зуслан VIP хэлбэрээр нэг ээлжиндээ 30-40 хүүхэд хүлээн авч байгаагаараа  онцлог юм. Бид зорилготойгоо нийцүүлэн багш дасгалжуулагчдаа хүүхэд бүртэй тулж ажиллуулахыг эрхэмлэж байна. Хөлбөмбөгийн чиглэлээр төрөлжсөн анхны зуслан учир мэргэжлийн багш,  дасгалжуулагч  нарын удирдлага дор сургалт, тэмцээн уралдаан, бусад хөтөлбөрүүдээ зохион явуулахаар төлөвлөсөн. Спортын мини стадион бүхий  хөлбөмбөг, волейбол, сагсан бөмбөгийн зориулалтын  талбайд бэлтгэл сургуулилт  хийгдэж байгаа. Мөн хүүхдүүдийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх ая тухтай,  аюулгүй орчинг бүрдүүлсэн гэж хэлж болно.  

-Багш нарын хувьд?

-Өсвөрийн хөлбөмбөгчдийг дэмжих “2050” ТББ хамтын ажиллагааныхаа хүрээнд багш дасгалжуулагч нараар хангаж, бүлгийн багш нарын хувьд спортын зэрэгтэй, гадаад хэлтэй мөн хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн чиглэлээр сургалтанд хамрагдсан багш нарыг сонгон шалгаруулж авсан. Бид энэ  зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхний ээлжийн хүүхдүүдээ аваад  амрааж байна.

-Зуны хөтөлбөрийн хугацаа, ээлж,  төлбөр ямар байгаа бол?

Хүүхдүүдийг арав хоногийн хугацаатай долоон ээлжээр хүлээн авч амраана. Энэ жилийн хувьд төлбөр үндсэндээ 50 хувиар хөнгөлөлттэй байгаа. Бусад зуслангуудаас хоногийн тоогоор илүү юм.  Мөн амрагч хүүхдүүдийг олон янзын хөнгөлөлт урамшууллууд хүлээж байна.  Хүүхэд хүлээж авах ээлжийнхээ хүснэгтийг эцэг эхчүүддээ харуулчихъя.

Ээлжийн дугаар

Үргэлжлэх хугацаа

Хоног

Анги/нас

Үнэ

1-р ээлж

06/10-06/19

10хоног

7-17

150,000

2-р ээлж

06/19-06/28

10хоног

7-17

150,000

3-р ээлж

06/28-07/07

10хоног

7-17

150,000

4-р ээлж

07/16-07/25

10хоног

7-17

150,000

5-р ээлж

07/25-08/03

10хоног

7-17

150,000

6-р ээлж

08/03-08/12

10хоног

7-17

150,000

7-р ээлж

08/12-08/21

10хоног

7-17

150,000

 

-Спортын чиглэлээр  дасгал сургуулилт хийж амарч байгаа хүүхдүүдийн хоолны амт чанар илчлэг, норм арай өөр байх болов уу?

Мэдээж хоолны шим тэжээл, илчлэгийн асуудал хамгийн чухал. Дасгал сургуулилт хийж байгаа учраас нэлээд их  ккал шатаадаг. Тэгэхээр хүүхдийн нас биений онцлогт тохирсон хоол тэжээл өгч байхыг эрхэмлэх үүднээс бид Монголын мастер тогооч нарын холбоотой хамтран ажиллаж, мастер тогоочийн гарын хоол, нутгийн үнээний  сүү, таргаар хүүхдүүддээ үйлчилж байна.  Энэ манай “Чухаг” зуслангийн  бас нэг  давуу тал юм.

-Зуслан тань хаана байрладаг вэ?

Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн  автозамаар  90 км-т буюу Төв аймгийн Аргалант сумын нутагт байрладаг. Зуслан маань Хустайн цогцолбор сав, Молцог элсний ойролцоо байгалийн  үзэсгэлэн бүрдсэн газарт байх ба эргэн тойронд нь  таван төрлийн  хориод мянган мод тарьж, эко орчинг бүрдүүлсэн байдаг. Хүүхэд амрахын хажуугаар байгаль орчинтойгоо зөв харьцан, Хустайн нурууны үзэсгэлэнт газраар аялж, зэрлэг  ан амьтдыг ойроос харж хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн буцах боломжтой.

-Танай зусланд хүүхдээ амраая гэсэн эцэг эхчүүд яаж бүртгүүлэх вэ?

Манай өөрийн вебсайт www.chukhagcamp.mn, facebook хаяг- chukhagcamp – ээр холбогдож зуслангийн талаар мэдээлэл авч интернетээр бүртгүүлж болно. Мөн манай төв оффист хуучнаар Ардын эрхийн байранд бүртгэж байгаа. Бидэнтэй 99092034, 99109283, 94040313 дугааруудаар холбогдож бүртгүүлж болно.  Бас нэг давуу талаа хэлэхэд манайд амарч байгаа хүүхэд бүр Хаан даатгалд даатгуулна.

-Монголын ирээдүйн хөлбөмбөгчдийг бэлдэхээр зориг шулуудсан танай хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье. 

Баярлалаа.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж