Сайд Д.Зоригтыг огцруулах тухай хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Сайд Д.Зоригтыг огцруулах тухай хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжлэх байсан ч, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу сайд Д.Зоригтыг огцруулах тухай нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хүсэлтийг хэлэлцэхээр болсон байна. Энэ асуудлыг яг одоо огцруулах хүсэлт гаргасан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг гишүүдэд танилцуулж байна. Тэрбээр сайд Д.Зоригтыг ямар үндэслэлээр огцруулах хүсэлт гаргасан талаарх долоон үндэслэлийг танилцуулж буй юм.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж