“Зорьж тэмцье” сэдвийн дор уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

“Зорьж тэмцье” сэдвийн дор уулзалт хийнэ

ДОХ-ын улмаас нас барагсдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдрийг тохиолдуулан энэ сарын 20-нд “Зогсч хүндэтгэе, зорьж тэмцье” уриан дор “Залуус эрүүл мэнд”, “Хамтдаа төв”, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагууд хамтран уулзалт ярилцлага зохион байгуулахаар болжээ. Уулзалт ярилцлагад оролцогчид дээрх өвчний улмаас нас барагсдын дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхалтыг бууруулах талаар бичсэн шилдэг бүтээлийн дээжээс толилуулах аж. Энэ үеэр ХДХВ ба ДОХ-ын сэдвээр гадаад, дотоодын сэтгүүлч, уран бүтээлчдийн бэлтгэсэн телевизийн богино хэмжээний бүтээлүүдийг толилуулж, оролцогчдын дунд халуун яриа өрнүүлэх ажээ.    

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж