
АНУ, Их Британи, БНХАУ гээд дэлхийн өндөр хөгжилтэй, том газар нутагтай улс орнууд өндөр хурдны галт тэрэгний сүлжээ нэвтрүүлж, хот, мужуудын хооронд хол замыг асар богино хугацаанд туулах болсон билээ. Харин тэдгээрийн эгнээнд элсч, ӨАБНУ нийслэл Кейптаун болон Йоханнесбург, Дурбан хотуудыг холбосон өндөр хурдны галт тэргээр зорчих төмөр замын сүлжээтэй болох гэнэ. Өнөөдрийн байдлаар Дурбан хотоос Йоханнесбург хүртэл 12 цаг зорчдог бол өндөр хурдны галт тэргээр хот хоорондын зайг ердөө гурван цагт туулах ажээ. Өмнөд Африкийн эрх мэдэлтнүүдийн хувьд энэ нь эдийн засгийн хөгжлийг дээшлүүлж, улс орны шинэчлэлд түлхэц болох чухал алхам юм.
Тус улсын энэхүү шинэ төлөвлөгөө нь одоогоор зөвхөн төлөвлөлтийн шатандаа байгаа ба тээврийн яамнаас төмөр замын зогсоол, уулзвар, холбоос зэрэг дэд асуудлыг бүрэн шийдсэний дараа засгийн газартаа өргөн барих гэнэ.
С.Цэлмэг