Чуулган эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Чуулган эхлээгүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас Засгийн газрын цагаар үргэлжлэх ёстой ч хараахан эхлээгүй байна. Тус хуралдаанаар  УИХ-ын гишүүн Су.Батболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт тавьсан Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариаланг хослон сэргээн хөгжүүлэх "Халх гол" төслийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонсох юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх асуулгын хариуг сонсоно.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж