Банкнаас мөнгө завшсан хэргийг буцаалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Банкнаас мөнгө завшсан хэргийг буцаалаа

Хөвсгөл аймагт нэгэн банкны  салбараас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт яллагдагчаар татагдсан  банкны няравын хэргийг өнгөрөгч лхавга гаригт шүүх хянан хэлэлцээд нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлэээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан 60 настай уг этгээд  арилжааны банкууд орон нутагт зузаатгалаар олгож байсан мөнгөнөөс 500-тын боодол дэвсгэртийн хоёр талд 20 мянгатын дэвсгэрт хоёрыг боож улмаар түүнийгээ 20.000-тын дэвсгэртэд тоолуулдаг байсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа аж.Тэрбээр удаа дараагийн үйлдлээр 166 сая төгрөгийг зувчуулжээ.
 У.Хаш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж