БСШУ-ны
дэд сайд Ч.Куланда Солонгос улсын томоохон эмнэлгүүдийн нэг болох Инха их сургуулийн нэгдсэн эмнэлэгтэй
хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэхүү харилцан ойлголцох,
хамтран ажиллах санамж бичгийг үзэглэснээр Монгол улсын Боловсрол, соёл,
шинжлэх ухааны яам болон салбарын харъяа байгууллагын ажилтан, ажиллагсад
Солонгос улсад эрүүл мэндийн үйлчилгээ авах, эмчлүүлэхэд Инха их сургуулийн
эмнэлэгийн тусгай төлбөрийн карт эзэмшиж, 30 хувийн хөнгөлөлт эдлэх
боломж нээгдэж байгаа юм байна.
Мөн Солонгос улсад сурч буй монгол
оюутнууд ч гэсэн энэ хөнгөлөлтийг авах эрхтэй боллоо. Инха их сургууль нь
Солонгос улсын агаарын тээврийн Korean air компанийг үүсгэн байгуулагч HANJIN
группын харъяа сургууль бөгөөд сургуулийн эмнэлэг нь дэлхийн сүүлийн үеийн
техник технологиор бүрэн тоноглогдсон, гадаадын иргэдэд зориулсан тусгай ажлын
албатай, олон улсын JCI байгууллагад бүртгэгдсэн нэгдсэн эмнэлэг юм. Hanjin
групп нь хөгжиж буй орнуудын боловсролын салбарт дэмжлэг үзүүлдэг тэтгэлэгийн
сантай бөгөөд энэ сангаасаа жил бүр Монголын найман оюутаныг Солонгос улсад
сурулцахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.
Дашрамд
дурдахад Инха сургуулийн нэгдсэн эмнэлэг нь Инчон олон улсын онгоцны буудлаас
холгүй, машинаар 25 минут явж хүрдэг, монголчуудын цаг завыг хэмнэхэд тустай
байршилтай ажээ.