Хөвсгөл аймгийн Боловсролын газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжийг гаднах хаягаа монгол бичиг болон крилл үсгээр хамтатган бичих уриалга гаргалаа.
Мөрөн суманд өнөөдрийн байдлаар Боловсролын газар, Цагдаагийн газар, Порокурор гэсэн гурван байгууллага л хаягаа монгол бичиг болон криллээр бичсэн байна.
Цаашид энэ зундаа багтан бүхий л байгууллагууд хаягаа шинэчилснээр өв соёлоо дээдлэн үндэсний бичгээ сэргээн хөгжүүлэх ач холбогдолтой гэнэ.
Б.ГАНТУЯА
Эх сурвалж: www.khuvsgulnews.mn