
Зорилго нь ДОХ-ын улмаас нас барагсдыг эргэн дурсаж, халдвартай хүмүүс, тэдний хайртай, ойр дотны хүмүүсийг үл ялгаварлан гадуурхах үзэл хандлага бүхий дэлхий нийтийн арга хэмжээнд монголчууд чин сэтгэлээсээ нэгдэж, кампанит арга хэмжээ болгон зохион байгуулж, олон нийтийг уг өвчний аюулаас сэргийлэхэд чиглэсэн сурталчилгаа өрнүүлэхэд чиглэж байгаа аж.
Гэрэлт ёслолын үеэр бурхан болоочид, болон тэдний ойр дотны хүмүүст хандан чин сэтгэлийн үгээ хэлж, ХДХВ ба ДОХ-ын асуудалд үнэн бодитой, ялгаварлан гадуурхахгүй, бие биендээ тусалж дэмжсэн үүднээс хандаж байхыг уриалах бөгөөд бурхан болоочдын дурсгалд зориулж мод тарих юм. Түүнчлэн ёслолд оролцохоор ирсэн хүмүүст зориулж ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх талаар төрөл бүрийн мэдээ, мэдээлэл түгээж, хамтлаг дуучдын бүтээлүүдээс сонирхуулахын зэрэгцээ, сүм хийдийн лам нар буяны ном уншиж, оролцогчид гэрэлт дэнлүү өргөх гэнэ.
Гэрэлт дэнлүү өргөх ёслолыг Монголын Улзаан загалмайн нийгэмлэг, Мари стопс, ДОХ-той тэмцэх Үндэсний сан, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд эрх төрийн бус байгууллагаас зохион байгуулахаар болжээ.
Байгаль хамгаалал 2011-05-13 202.126.91.248
Энэ өргөсөн зул хөөрч явсаар хаа нэг газар унадаг Энэ хэмжээгээрээ байгаль орчныг бохирдуулдаг Зул асааж байгаа учраас агаарт байгаа хүчилтөрөгчийг шатааж хороодог Иймээс энэ зул хөөргөдөг арга хэмжээг үүнээс хойш хорих хэрэгтэй
Байгаль хамгаалал 2011-05-13 202.126.91.248
Энэ өргөсөн зул хөөрч явсаар хаа нэг газар унадаг Энэ хэмжээгээрээ байгаль орчныг бохирдуулдаг Зул асааж байгаа учраас агаарт байгаа хүчилтөрөгчийг шатааж хороодог Иймээс энэ зул хөөргөдөг арга хэмжээг үүнээс хойш хорих хэрэгтэй
zochin 2011-05-13 182.160.20.36
gerelt zul ch yamaa Zaluuchuudin dund surgalt sain zohion baiguulaach
www. goe. mn 2011-05-13 202.131.225.147
HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina iphone3Gs 32Gb used 550K 88005886