Ч.Хүрэлбаатар аль улсын хүн бэ?

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар аль улсын хүн бэ?

Өнөөдрийн өдөр тутмын сонин дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын “Ийм оронд хөрөнгө оруулалт хийдэг тэнэг тун ховор доо” гэх гарчигтай ярилцлага нийтлэгджээ. Сөрөг хүчний бодлогыг шүүмжилсэн агуулга бүхий уг ярилцлага нь Монголд хөрөнгө оруулах гэж буй гадныханд эсрэг мессеж болохоор байгаа талаар цахим хуудасныхан онцолжээ. Тэдгээрээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “Энэ хvн еерее аль улсын иргэн хэн бэ? АН-ыг сөрөх биш Монголоо сөрж байна” хэмээн буруутгасан байна.  Үнэхээр УИХ-ын гишүүн гэдэг амнаас гарах үг бүрээ хариуцлагатай хэлж байх учиртай мэт. Гэвч үүнийг сүүлийн үед манай хэдэн гишүүд ч умартаад, үүнээсээ болж өөрсдөө ч онигооны эзэд болоод л байгаа шүү.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж