“KFC” нүүрэндээ сорвитой охиныг хөөжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

“KFC” нүүрэндээ сорвитой охиныг хөөжээ

 

АНУ-ын Миссипи муж улсын Жексон хот дахь “KFC” рестораны сүлжээний ажилтан нүүрэндээ сорвитой гурван настай охинд үйлчлэхээс татгалзаж, хөөсөн хэрэг олны дургүйцлийг төрүүллээ. Питтбул нохойд уруулснаас болж нүүрэндээ сорвитой хоцорсон Викториа охин өнгөрсөн долоо хоногт эмээгийнхээ хамт  “KFC” ресторанд хооллохоор орсон ч үйлчилгээний ажилтан “Охины царай бусад үйлчлүүлэгчдийг айлгаад байна” хэмээн даруй гарахыг хүссэн аж. Дуртай ресторандаа хооллож чадалгүй хөөгдсөн бяцхан охин гомдсондоо зогсолтгүй уйлсаар гэртээ харьсан гэнэ. Үүний дараа Викториагийн гэр бүлийнхэн охинд нь тохиолдсон явдлыг “Facebook” хуудсандаа бичсэн байна. Тэд охины гоо сайхны эмчилгээний зардалд сайхан сэтгэлт хүмүүсээс  хандив хүссэн аж. Ингэснээр хэрэг явдал олон нийтийн сүлжээ сайтад том шүүмжлэл дагуулж, хүмүүс “KFC” сүлжээгээр үйлчлүүлэхгүй байхыг уриалах болсон байна. Эцэст нь “KFC” рестораныхан өнөөдөр /VI.17/ Викториа охин, гэр бүлийхнээс нь уучлал гуйж, эмчилгээний зардалд нь 30 мянган ам.доллар хандивлажээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж