“Кино код”-ын дараагийн зочид хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

“Кино код”-ын дараагийн зочид хэн бэ?

Монголд анх удаа олон нийтийн саналаар кино бүтээх “Кино код” хөтөлбөрийн талаарх мэдээллийг Боловсрол суваг телевиз, News агентлагийн “Ардын эрх” сонин news.mn сайт болон movie.news.mn сайтаар хүргэж буй. Ард түмний сонголтоор кино бүтээх “Кино код”  шоу нэвтрүүлэг дэлгэцнээ гарч эхэлсэн цагаасаа л сонин содон зүйлсээр дүүрэн байна. Анхны нэвтрүүлэгт найруулагч Х. Дамдин өөрийн бүтээсэн уран сайхны кинонд тоглосон эрхмүүдтэй уригдан оролцож улирч одсон он цагийн дурсамжаа эргэн сөхсөн. Харин хоёр дахь дугаарт кино найруулагч  Р.Батсайхан, сэтгүүлч  Г.Золжаргал,  топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн,  УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Отгонцэцэг нар зочноор оролцож үзэгчдэд  гэнэтийн бэлэг барьсан. Мөн Ардын хөгжмийн “Жонон” хамтлаг Монгол киноны хөгжмүүдийг  кино кодын тайзнаа эгшиглүүлсэн гээд сонирхолтой содон зочид гэнэтийн бэлгээ барьсаар байна. Харин дараагийн зочид хэн байх бол?. Лавтай дуучин Т.Ариунаа ирэх юм гэсэн, Мөн драмын урлагийн “акул”-ууд ч ирж оролцох гэнэ шүү. “Кино код”-ын сонирхолтой зочидтой ирэх амралтын өдрүүдэд “Боловсрол суваг” телевизээр уулзах нь ээ. 

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж