Мюллер: Би жүжиглээгүй

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

Мюллер: Би жүжиглээгүй

Германы шигшээ багийн довтлогч Томас Мюллер Португалын хамгаалагч Пепег талбайгаас хөөлгөхийн тулд жүжиглээгүй гэжээ. Тоглолтын 37 дахь минутад Пепе Томас Мюллерийг хэл амаар доромжилж, мөргөснийхөө төлөө талбайгаас хөөгдсөн юм. Тухайн үед юу болсон талаар Томас Мюллер,

-Би эсрэг багийн хамгаалагч Пепег талбайгаас хөөлгөхийн тулд огт жүжиглээгүй. Пепе намайг гараа зангидаж байгаад санаатайгаар цохисон. Түүний дараа юу болсныг та бүхэн харсан байх. Харин Пепегийн намайг доромжилсон үгийг би хэлж чадахгүй нь гэжээ.

Герман, Португалын 2014 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод Томас Мюллер гурван гоол оруулж, хэттрик хийсэн. Ингэснээр Томас Мюллер ДАШТ-д хеттрик хийсэн Германы тав дахь хөлбөмбөгч болж байна. Томас Мюллер Германы шигшээ багийн домгууд болох Эдмунд Конен, Макс Морлок, Герд Мюллер, Карл Хайнз Руммениге, Мирослав Клозе гэсэн хөлбөмбөгчдийн амжилтыг давтлаа.

Мөн Томас Мюллер ДАШТ-д хэттрик хийсэн 49 дэх хөлбөмбөгч болсон юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж