Луйварчны дарснуудыг дуудлага худалдаанд оруулна

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Луйварчны дарснуудыг дуудлага худалдаанд оруулна

Wall Street-ийн түүхэнд хамгийн том залилангийн хэрэг үйлдэж, 150 жил гянданд хоригдох ял авсан Бернард Мадоффийн агуулахад хадгалагдаж байсан онцгой чанарын дарснуудыг энэ тавдугаар сарын 18-ны өдөр интернетээр дамжуулан дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай Нью-Йорк хот дахь уг арга хэмжээг зохион байгуулагч лхагва гаригт мэдээлсэн байна.

Мадоффийн хадгалж байсан 1975 оны Chatea Petrus шил дарснуудын нэг ширхгийг 700-1000 доллар, ердийн вермут дарсыг 60-80 доллараар борлуулахаар төлөвлөж буй ажээ.

1996 оны 12 ширхэг бүхий нэг хайрцаг онцгой чанарын Chateau Mouton-Rothschild дарсын тус бүрийг 3200-3800 доллараар зарах аж.

Мадофф 2009 оноос эхлэн 65 тэрбум долларын залилангийн хэрэг үйлдсэн хэргээр  хоригдож байгаа юм.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж