Украинд хий нийлүүлэхээ зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

Украинд хий нийлүүлэхээ зогсоожээ

Оросын ерөнхий сайд  Дмитрий Медведев хэлэлцээрийн үеэр Украины баримталсан байр суурь нь эцсийн дүндээ өөрсдийнх нь эдийн засагт том цохилт болно гэж мэдэгджээ.

 

-Украины армийн дэлбэрээгүй сум хэрэгсэл Ростов мужийн Куйбышев районы нутаг дэвсгэрээс олдов.

 

Фото: ИТАР-ТАСС/ Станислав Красильников

 

-Украинаас чөлөөлөгдсөн Оросын “Звезда” телевизийн сэтгүүлчид Москвад газардлаа.  

 

-Луганскийн дэргэдэх Счастье хотын ойролцоох зэвсэгт мөргөлдөөний үеэр сайн дурын цэргийнхэн Украины армийн миномёттой цэргүүдийг устгажээ.

 

-Украины хүчнийхэн Краматорск хотын төвийг их буугаар галласан байна. Их бууны галд  цахилгаан станц, сүрьеэгийн диспансер  өртжээ.

 

-Одесса хотын  цагдаагийнхан Оросын консулын байрны өмнө зодоон хийсэн дөрвөн хүнийг баривчлаад байна. Тэднээс тэсрэх бодис хураан авсан юм. Барууны секторын зуугаад хүн консулын байрны дэргэд жагсаал хийж байгаа ажээ.

 

-Киев, Одесса, Харьков, Львов хотуудад Оросын элчин ба ерөнхий консулын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Украинаас Оросын ГХЯ шаардлаа.

 

 

-Украины ерөнхийлөгч Петр Порошенко “Өнөөдрөөс эхлэн энхийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэнэ” гэж мэдэгдэв. "Ерөнхийлөгчийн энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эхлээд гал зогсоохыг санал болгоно. Энэ долоо хоногоос галаа зогсооно гэж найдаж байна” хэмээн тэрээр Үндэсний аюулгүй байдал, ба батлан хамгаалах зөвлөлийн хуралдаан дээр хэлжээ.

 

Порошенко хэлэлцээрийг урт хугацаанд хийх шаардлагагүйг тэмдэглэв. Энэ долоо хоногийн  төгсгөл гэхэд шийдвэртэйгээр Оростой хиллэх хилийг тогтоох хэрэгтэй гэлээ.

 

-Украины шилжин дүрвэгсдийн тоо 17,5 мянгаас давлаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валери Амос мэдэгдэв.

 

-Украины Дотоод хэргийн яамны төлөөлөгч ОХУ-ын Элчин сайдын яамны хамгаалалтыг чангатгасан тухай мэдэгдэв.

 

-Байгалийн хийн гурван талт хэлэлцээрийн үеэр Орос Украинд санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн байлаа гэж Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэв.

 

-ДАУ-ын Засгийн газар хяналтдаа татварын алба, Украины  Үндэсний банкны салбарыг авчээ.

 

-Луганскаас хэдхэн км-ийн зайтай Металлист тосгоныг цэргийнхэн миномётаар буудлаа.

 

-Оросын Элчин яамны дэргэд хийгдсэн эсэргүүцлийн ажиллагаанд оролцоод баривчлагдсан гурван хүнийг  аман өчигөөр сулласан байна.

 

-Дээд радаас томилогдсон ерөнхий сайд Арсений Яценюкт Оросын байгалийн хийг нутгаараа дамжуулахад эдийн засгийн үндэслэлтэй үнэ тариф тогтоох үүрэг өгөв.

 

-Украины хүчнийхэн шөнөжин Славянск хотыг их буугаар буудсан байна. Черевковка тосгонд  хэд хэдэн байр байшин сүйрчээ. Славянскийн замын уулзвар  цохилтын гол бай нь болжээ.

 

-Орос Украинд хий нийлүүлэхээ зогсоосон байна. Европын холбоонд нийлүүлэх транзитийн  хийн хэмжээ нь хоногийн 185 сая  шоо метр болж байгаа гэнэ.

 

-Оросын ерөнхий сайд  Дмитрий Медведев хэлэлцээрийн үеэр Украины баримталсан байр суурь нь эцсийн дүндээ өөрсдийнх нь эдийн засагт том цохилт болно гэж мэдэгджээ.

 

-Германы Wintershall зуны цагаар Оросын хийн транзитийн нийлүүлэлтэд онцын хүндрэл гарахгүй гэв.

 

-Украин  Европын холбоонд хурдан элслээ гэхэд эдийн засгийн асуудлыг нь шийдэж чадахгүй хэмээн Эрчим хүчний еврокомиссар Гюнтер Эттингер мэдэгдсэн байна.

 

-Үндэсний  хувьцаат компани "Нафтогаз Украины"  хийн хэлэлцээрийг эргэн харах талаар Газпромд гаргасан гомдлоо Стокгольмын даван заалдах шүүхэд гаргажээ.

 

-Горловка хотын  ардын сайн дурын журамт цэргийнхэнням гаригийн орой Украины нисгэгчгүй хоёр онгоц сөнөөснөө  мэдээлэв.

 

-Луганскт Украины хүчний ажиллагааны улмаас хий түгээх хоёр станц хаагджээ.

 

Арсений Яценюк. Фото: Yves Herman / Reuters

 

-Украины зүүн хязгаарт Украины армийн эсрэг зогсч байгаа ардын сайн дурын хүчнийхнийг  хүн биш гэж нэрлэсэн ерөнхий сайд Арсений Яценюкийн хийсэн мэдэгдлийг  АНУ-д  дахь Украины Элчин яамны сайтад нийтэлсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж