“Ирак Левантегийн исламын улс” (ИЛИУ) бүлгийн дайчдыг Иракийн нисэх хүчний онгоцоор устгасан тухай Анбар мужид Засгийн газрын цэргийг командалж байгаа корпусынгенералРашид "Ас-Сумария" телевизид мэдэгджээ. Террорист дайчдыг Эс-Саклявия хотын ойролцоох лагерьтаа цэргийн парад хийж байхад нь устгасан байна. ИЛИУ бүлгийнхний цуваа Багдад руу нэвтрэхээр төлөвлөж байжээ.
Иракийн нийслэлээс 57 км-ийн зайтай Эль-Фаллужахотыг исламын дайчид эзлэн авчээ. "Ас-Сумария" дамжуулснаар, нутгийн омгийнхний журамт цэргийн дэмжлэгтэйгээр Иракийн Аюулаас хамгаалах хүчнийхэн Сиритэй хил залгаа Эль-Каимхотын ойролцоох Эль-КараблябаРумманабүсийн ихэнх хэсгийг террористуудаас чөлөөлсөн байна. Цэргийнхэн байлдааны явцад дөрвөн хүнээ алдсан бол исламын дайчдаас долоон хүн алагдаж, 17 нь шархадсан байна.
Түркменчууд голчлон амьдардаг Талль-Афар хотын дэргэд ширүүн байлдаан үргэлжилж байна. БригадынгенералАбульВалид хотын хамгаалалтыг хийж байгаа ба тэрээр хоёр цагийн дотор хотын эзлэгдсэн хэсгийг чөлөөлнө гэжээ.
Мягмар гаригийн өглөөнөөс Анбар мужийн хойд хэсэгт Засгийн газрын цэрэг довтолгоонд орж нутгийн омгийн тусламжтайгаар Рава хот ба исламынхны лагерийг эзлэхээр тулалдаж байна.
"Ас-Сахва" гэх суннитийн бүлгийн хүчний удирдагч АхмедАбуРишатус орны баруун мужуудад Нуриаль-Маликийн дэглэмийн эсрэг ардын хувьсгал эхэлсэн гэдгийг үгүйсгэлээ. Түүний хэлснээр Исламын улс бүлгийнхэн нь армийн эсрэг тулалдаж байгаа гэнэ. Хагас жилийн турш бид тэдний эсрэг баттай зогсож байхад Мосул, Тикрит хоёрхон цагийн дотор бууж өглөө. Амбараас жишээ аван тэдэнтэй тэмц гэж Абу Риша уриалжээ.
Түүний яриа нь суннитийн дунд хагаралтайг харуулж байна. Суннитийнхэний зарим нь ИЛИГ-гийн дайчдыг дэмжиж Нури аль-Маликийн дэглэм л энэ хөдөлгөөнийг өрнүүлсэн гэж байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР