Өөрийгөө зүүдэлдэггүй гэж итгэдэг хүмүүс цөөнгүй байдаг. Үнэн хэрэгтээ хүн бүр зүүдэлдэг бөгөөд бүхэл шөнийн турш 1-2 цагийн турш 4-7 удаа зүүдэлдэг. Хүний тархины бичлэгнээс зүүдлэх үед сэрүүн үеийнхээсээ илүү хүчтэй эрчим зарцуулж буй нь харагддаг юм. Хүн зүүднээсээ сэрээд ердөө 5 мин дараа гэхэд зүүднийхээ тал хувийг мартдаг учир сэрсэн даруйдаа зүүдээ эргэцүүлэх, бичиж тэмдэглэвэл мартах нь бага байдаг.