Дэлхий нийтээр шатахууны эрэлт ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Дэлхий нийтээр шатахууны эрэлт ихэсчээ

Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны үнийн хөөрөгдөл дэлхийн эдийг засгийн доройтуулж, хямралын үр суулгаж болзошгүй болсныг анхаарууллаа. Тус агентлагийн албаны эх сурвалж дэлхий нийтийн шатахууны нэг өдрийн хэрэгцээ  89.2 сая баррель байгаа нь өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн ажээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш тогтворгүй байгаа газрын тосны үнэ зэх зээлд нөлөөлөх нь тодорхой болоод байгаа юм. Олон улсын эрчим хүчний агентлагын тооцоолж буйгаар АНУ-д зуны улиралд шатахууны үнэ нэг галлон нь дөрвөн ам.долларын ханштай байх төлөвтэй байгаа юм.
Эрчим хүчний тус агентлаг  АНУ, Герман, Хятад зэрэг орнуудын эдийн засгийн үзүүлэлтэд тулгуурлан газрын тосны үнийн тогтворгүй байдал дэлхийн эдийн засагт сөрөг үр дагавар авчирч болохыг анхааруулж байна.  

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж