“Uptown” шинэ зөвлөхтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

“Uptown” шинэ зөвлөхтэй болно

“UPTOWN” сэтгүүл нь Монголын хэвлэл мэдээллийн ертөнцөд гялгар сэтгүүлийн түүхийг бичилцэж буй анхдагчдын нэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Ийнхүү тодорхойлогдох болсон тус сэтгүүлийн хамт олон таван жилийнхээ ойн хүрээнд зохиогдох үйл ажиллагааныхаа бэлтгэл ажилд оржээ. Монголын хамгийн анхны таван нас хүрсэн сэтгүүл гэдэг утгаараа сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах сурагтай. Одоогоор тэд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөж байгаа бөгөөд сэтгүүлийн өнгө төрх, нийтлэлийн бодлогодоо цаг үеийг харсан оновчтой шийдлүүд тусгаж өгөхийн тулд Италийн Harper’s Bazaar сэтгүүлээс зөвлөгөө авахаар мэргэжилтэн урьсан гэнэ. Энэ сургийг дуулаад UPTOWN сэтгүүлийг худалдаж аван уншаад үзвэл үнэхээр Монголын уншигчдад зориулсан чансаатай сэтгүүл гэдэг нь эхний хэдэн нийтлэлээсээ л үнэртэж, шинийг эрэлхийлсэн өөрчлөлтүүдийг хийж байгаа нь мэдрэгдэж байсан юм. Тиймдээ ч өнгөрсөн таван жилийн хугацаанд чамлахааргүй их амжилт гаргасан тус сэтгүүл сонирхон шимтдэг уншигчиддаа цаашдаа ч оюуны хүртээмжтэй мэдээллүүдийг хүргэсээр байх болов уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж