Facebook Google-ийн булхайг илчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Facebook Google-ийн булхайг илчилнэ

Facebook компани Google-ийн талаарх сөрөг мэдээллийг АНУ-ын хэвлэлээр дэлгэхээр Мартин Сорелын “WPP” группын дэргэдэх Бюрсон Марстэллэр PR компанийг хөлсөлж байжээ. Харин хоёр компанийн хооронд байгуулсан гэрээг саяхан Бюрсон Марстэллэрийн талаас цуцалсан байна.
Бюрсон Марстэллэрийн ажилтан интернэтийн аюулгүй байдлын талаар нийтлэл бичдэг алдартай блогч Кристофер Сохоянтай холбоо тогтоож, Google-ийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг нууцлах нууцлалын бодлогыг шалгаж өгөхийг хүссэн байна. Харин үүнийх нь хариуд ноён Сохоянд нийтлэлүүдээ The Huffington Post, The Washington Post зэрэг сонинуудад нийтлэх боломжийг амлажээ.
Хэдийгээр Сохоян Бюрсон Марстэллэрээс тавьсан саналд татгалзсан хариу өгсөн ч, Google-ийг онлайнаар цаашид хийх гэж байгаа хөтөлбөр, төлөвлөгөөгөө зарлан тунхаглаж сүр бадруулж байгаа нь зохисгүй хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Facebook компани Бюрсон Марстэллэртэй гэрээгээ цуцалсны дараа Лионс компанид ханджээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж