Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдөр олон иргэн хандаж гомдол хүсэлт илэрхийлсний дотор хэд, хэдэн анхаарал татах асуудлыг хөнджээ. Тухайлбал, №1406165489 дугаарын зочин Сүхбаатарын аймгийн Онгон сумын удирдлагууд авлига авч, тус бүртээ хаус бариулж байна гэх гомдлыг тавьжээ. Энэ тухай тэрээр Сүхбаатар аймгийн Онгон сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Хөндлөнгийн голын хөндийд ураны олборлолт хийхээр уурхайчид ирээд ажиллаж байна. Ураны асуудал хортой гэдэг учраас энэ асуудлыг ард иргэд маш их эсэргүүцэж байна. Сумын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, байгаль орчны дарга гурав нь авилгал авч тус бүрдээ том хаус бариулж, Замын-Үүдээс материал татуулж байгааг нь бид харж байна. Энэ гурван шийдвэрлэх хүмүүс нь авилгалд автаж, ард иргэдийнхээ эрх ашгийг уландаа гишгэж байна. Шалгаж, шуурхай арга хэмжээ авна уу гэсэн байна. Мөн дараах гомдлыг иргэд ирүүлжээ.
№1406163733 БГД 8-р хороо 5-р байрны оршин суугч. Манай байрны халуун усыг тасдаад бүтэн сар боллоо. Хуваарийн дагуу тасарсан ч ингэж удаан тасрахгүй шүү дээ. Халуун усны хангамжийн хурдан шийдэж өгнө үү?
№1406169385 Баянхошуунд шинээр тавигдаж байгаа авто зам ШТС-ын эсрэг талд машин орж гарах гарц гаргахгүй замаа хийгээд байна. Энэ талаар шалгаж арга хэмжээ авч өгнө үү.
№1406164756 Төв аймгийн Батсүмбэр сумын ой болохтой холбоотойгоор сумын ЗДТГ-с тус суманд зуслан гарч амьдарч байгаа ахмад настай хөгшчүүлийг айлган сүрдүүлж нэг хүнээс 30,000 төгрөг, гүүр барих нэрээр нэг хүнээс 100,000 төгрөг шаардаж айлган сүрдүүлж хэл амаар доромжилж мөнгө авсан байх юм. Мөнгө хураахаар явсан хүмүүс нь Батсүмбэр сумын газрын албаны …
№1406162297 ЖДҮ-н үйлдвэрийн төсөл бичээд СБДүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээрээ өгсөн. Миний төсөл дэмжигдээд Хөдөлмөрийн хэлтэстэйгээ гэрээ хийгээд Төрийн банкинд очиж зээлээ авах гэхээр манай банктай 3 жил харцсан байх ёстой гэсэн шалгуур тавиад унагаагаад байна. Байрны төлбөрөө төрийн банкинд төлдөг тэгэхээр харилцагч мөн биз дээ гэхээр "уг нь тийм л дээ" …
№1406167717 БЗД 21-р хороо, Дарь эхийн зам дагуу гэрэлтүүлэг байхгүйгээс гэмт хэрэг их гарч байна. Сарын дотор хэдэн дээрэм, хэдэн хулгай, хүчингийн хэрэг гарлаа. Энэ асуудлыг шалгаж, шуурхай арга хэмжээ авч шийдэж өгнө үү?
№1406161517 Эрдэнэтийн Төрийн албан хаагчид төрийн төсөв мөнгийг замбараагүй үрж, зарж байна. Төсөв мөнгөө хэмнэх талаар Засгийн газар яриад байдаг, гэтэл Хууль прокурор, Эрдэнэт үйлдвэрийнхэн гадаадад 7 хоногийн сургалт, томилолтонд явж, үүндээ өчнөөн сая төгрөгийн төсөв зарлагадаж байна. Энэ асуудалд хяналт тавих шаардлагатай байна гэжээ.
Г.НАРАН