20 жилийн дотор 85 роман бичсэн, Францын зохиолч Бальзак эрт унтаж, “эрт” сэрдгээрээ алдартай байв. “Би оройн 6, эсвэл 7 цаг гэхэд орондоо орсон байдаг. Яг л тахианууд шиг. Ингээд шөнийн 1 цагт сэрж, 8 хүртэл бичээд цаг хагас хэртэй дахин унтана. Босч ирээд хэсэг амарч, аяга хар кофе ууж аваад 4 хүртэл бичиг цаастай зууралддаг. Зочин хүлээн авах, усанд орох, гарч салхилах гээд өдөр тутмын энгийн үйлсийн дараа оройн хоолоо идэж, орондоо ордог доо” хэмээн их зохиолч Бальзак 1833 оны нэгэн бичвэртээ өгүүлсэн байдаг.
Ингээд бусад суутнууд хэдийд унтаж, хэзээ сэрдэг вэ?