Гадаад худалдааны алдагдал 421.4 саяд хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны алдагдал 421.4 саяд хүрэв

Монгол Улс 2011 оны эх­ний дөрвөн сард дэлхийн 107 орон­той худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2746.8 сая ам.доллар болжээ. Үүнээс экспорт 1162.7 сая ам.дол­лар, импорт 1584.1 сая ам.долларт хүрсэн гэж Үндэсний ста­тистикийн хороо мэдээллээ. Гадаад худалдааны тэнцэл 421.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 328 сая ам.доллар буюу 4.5 дахин өсчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1194.6 сая ам.доллар буюу 77.0 хувь, үүний дотор импортын хэмжээ 761.3 сая ам.доллар буюу 92.5 хувь, экспортын хэмжээ 433.3 сая ам.доллар буюу 59.4 хувиар өссөн байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж