Татварын албаны цахим хуудас хадлагад өртжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Татварын албаны цахим хуудас хадлагад өртжээ

Тагнуулын Ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын хэлтсээс Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн цахим хуудас кибер халдлагад өртсөнийг илрүүлжээ. Тиймээс тус хэлтсийн цахим хуудсын үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоосон байна. Энэхүү кибер халдлагыг гадны орноос хийсэн, тус сайтын сул талыг ашиглаж, шалтгаангүйгээр зугаацах зорилгоор үйлдсэн болохыг тогтоожээ. Тагнуулын ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд 360 орчим цахим хуудас хакеруудын халдлагад өртсөн агаад 88 нь эргэн сэргээгдэх боломжгүй болсон байна. Халдлагын дийлэнхийг БНХАУ, ОХУ, Индонез, Косово, Швед зэрэг орноос хийсэн байсан гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж