Туркт мөргөлдөөний үеэр курд хүү амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Туркт мөргөлдөөний үеэр курд хүү амь үрэгджээ

 

Туркийн өмнөд хэсгийн Адана хотод өчигдөр /VI.15/ жагсагчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөний үеэр 15 настай курд хүү амь үрэгдсэн хэрэг гарчээ. Одоогоор Туркийн албаныхан курд хүүгийн амь үргэдсэн шалтгааныг мэдээлээгүй байна. Гэхдээ “Radikal” сонинд мэдээлснээр хүү жагсагчдын шидсэн шатамхай шингэнтэй лонхоор толгойдоо цохиулснаас амь үрэгдсэн гэнэ. Цагдаа нар курд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, даралттай ус ашигласан гэж Туркийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Туркийн эрх баригчид  курдууд голдуу оршин суудаг бүсэд шинээр хэд хэдэн цэргийн пост байгуулахаар болсон нь эсэргүүцэлтэй тулсан аж. Туркийн албаныхан курдууд оршин суудаг бүс дэх хяналтай сайжруулах үүднээс цэргийн постынхоо тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Өмнө нь энэ зургадугаар сарын 6-нд Туркийн зүүн өмнөд хэсгийн Лисе хотод цэргийн хуаран байгуулсныг эсэргүүцсэн жагсаал, мөргөлдөөний үеэр олон тооны курд жагсагч амь үрэгдсэн хэрэг гарсан аж.

 

Курдын ажилчдын нам курдууд голчлон суудаг Туркийн зүүн өмнөд хэсгийн нутгийг тусгаар тогтнуулахын төлөө Засгийн газартайгаа удаан хугацаанд тэмцсэний эцэст 2012 онд хоёр тал энхийн гэрээ байгуулсан юм.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж