
Европт сэргээгдэх эрчим хуч болох нар, салхи, био усан цахилгаан станц, газрын гүний станцуудтай болохын тулд хөрөнгө зарцуулж, 2020 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр улс орныхоо 70-80 хувийг хангах бодлого тавьж, өмнө төлөвлөсөн хөрөнгөө 10 дахин нэмэгдүүлсэн байна. Мөн Атомын цахилгаан станц болон нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас үндсэндээ татгалзсан аж.
Тухайлбал газрын гүний дулаан нь 40-200 метрт байдаг, мөнхийн дулаан гэнэ. Газрын гүний дулааны эрчим хүчийг нэг сум суурин газар эхлүүлэхэд ойролцоогоор хоёр сая ам доллар хэрэгтэй бөгөөд эхний хоёр гурван жил ашгаа өгөхгүй ч цаашид мөнхийн аюулгүй найдвартай цахилгааны эх үүсвэр болох аж. Энэ ажлын эхнийх ньТөв аймгийн Эрдэнэ суманд хэрэгжиж байгаа билээ.
Х.Амгаа