Шүүх хурлыг энэ сарын 25 хүртэл хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Шүүх хурлыг энэ сарын 25 хүртэл хойшлууллаа

Албан тушаалаа урвуулан ашиглаж сургуулийн эзэмшил газраас хувийн компанид өгч, барилга бариулсан хэрэгт шүүгчдэгчээр татагдаад байгаа Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн захирал асан Б.Бямбаа нарын дөрвөн хүнийг шүүх хурал энэ сарын 25-ныг хүртэл хойшиллоо. Шүүх хурал өнөөдөр 10.30 цагт эхэлсэн ч улсын яллагч шүүх хуралд хүндэтгэх үзэх шалтгаантайгаар хүрэлцэн ирээгүй гэх шалтгаанаар хурлыг ийнхүү хойшлуулсан юм.

Мөн өнөөдрийн хуралд ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа ирсэнгүй. Шүүх хурлын нарийн бичгийн мэдээлж буйгаар “Б.Бямбаа нь өвчтэй гэж амаар мэдэгдсэн. Өвчтэй эсэхийг тодорхойлох ямар нэгэн баримт ирүүлээгүй” аж.  

Улсын мөрдөн байцаах газраас Б.Бямбааг багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас хувийн компанид өгч, ямар ч тендергүй барилга бариулан сургуулиас их хэмжээний мөнгө шилжүүлсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж