Морьтой жагсагчид шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Морьтой жагсагчид шаардлага хүргүүлнэ

“Гал үндэстэн” холбооныхон өнөөдөр Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийнэ гэж мэдэгдсэн. Морин цаг буюу 11.40 цагт морьтонгууд Сүхбаатарын талбайд орж ирнэ гэж зарласны дагуу 50 гаруй морьтон төв талбайд цугларсан байна. Тэд өмнөх шаардлагад нь хангалттай хариу өгөөгүй учир Ерөнхийлөгч, УИХ-ын 76 гишүүнд хандан дахин шаардлага өгнө гэж байгаа юм. Морьтой жагсагчид шаардлагын бичигт гарын үсгээ зуран Төрийн ордны Иргэдийг хүлээн авах танхим буюу ордны нэгдүгээр давхарт байрлах уулзалтын өрөөнд шаардлагаа гардуулна хэмээн жагсаалаараа Төрийн ордоны гадаа ирлээ. Морьтонгуудыг Сүхбаатарын талбайд орж ирэхэд цагдаагийнхан ямар нэгэн хорин саад учруулаагүй байна. Одоо тэд шаардлагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон УИХ-ын холбогдох албаны хүмүүст гардуулан өгөх юм.

А.АНУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж