Египет Олон улсын валютын сангаас зээл хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Египет Олон улсын валютын сангаас зээл хүслээ

Египет улс Олон улсын валютын сангаас албан ёсоор санхүүгийн тусламж хүссэнийг тус сангаас мэдэгдсэн байна. Олон улсын валютын сан ирэх долоо хоногт Каир руу шинжээчдийн багийг илгээж, тус улсын хувьсгалын дараах нөхцөл байдлыг тодорхойлох ажээ. Египтийн Сангийн сайд  Самир Радван “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Нөхцөл байдалд маш хүнд байгаагаас ирэх жил тус улсын эдийн засаг  9-10 хувиар буурах төлөвтэй байна” гэжээ. Тус улсад энэ оны  санхүүгийн алдагдлыг арилгахад хоёр тэрбум ам.доллар шаардагдсан бол 2011-12 онд арван тэрбум ам.доллар хэрэгтэй гэнэ. Тус улсад санхүүгийн зээл олгохыг Дэлхийн банк, Африкийн хөгжлийн банк дэмжсэн байна. Хувьсгалын дараа тус улсад эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж буй нь төсөвт дарамт учруулж байгаа ажээ. Сангийн сайдын ярьж буйгаар тус улс чөлөөт зах зээлийн эдийн засаг руу эргэн орохоос илүүтэй нийгэмд шударга ёсыг тогтоох чухал байгааг онцолсон байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж