Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Аргентин хожлоо

2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсэгт өрсөлдөж буй дэлхийн хоёр удаагийн аварга Аргентин Босни Герцеговин улсын шигшээ багуудын тоглолт боллоо. Энэ тоглолтод дэлхийн дөрвөн удаагийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси тэргүүтэй Аргентин ДАШТ-д анх удаа оролцож буй Босни Герцеговины шигшээг 2:1-ийн харьцаатай хожлоо. Тоглолт эхлээд гурав дахь минутад Аргентины шигшээн ахлагч Лионель Мессигийн чөлөөт цохилтоос дамжуулсан бөмбөгийг Босни Герцеговины зүүн жигүүрийн хамгаалагч Сеад Колашинацөөрийн хаалгандаа оруулсан юм. Харин хоёрдугаар үеийн 65 дахь минутад Лионель Месси гоол оруулж, тооны харьцааг 2:0 болгон, холдуулсан юм. Энэ цагийн үеийн шилдэг мэргэн бууч Лионель Месси ийнхүү найман жилийн дараа ДАШТ-д гоол оруулж байна. Тэрээр 2006 онд 19 настайдаа анх удаа ДАШТ-д оролцож, Серби Монтенегрогийн шигшээ багийн хаалганд оруулж байсан юм. Мессийг гоол оруулсны дараа Босни Герцеговины шигшээ багийн дасгалжуулагч Сафет Сушич довтолгоогоо эрчимжүүлэхээр Ведад Ибишевич тэргүүтэй довтлогчдыг сэлгээгээр гаргасан. Энэ нь үр дүнд хүрч, Босни Герцеговин 84 дэх минутад гоол оруулж, тооны харьцааг 2:1 болгосон юм. Босни Герцеговин улсын ДАШТ-ий анхны түүхэн гоолыг Ведад Ибишевич орууллаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж