Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

ХОНЬ

Хүсэл мөрөөдөл чинь таны сэтгэл хөдлөлийг удирдах болно. Хяналтаа алдаж болшгүй нөхцөл байдалд хянамгай байхыг анхааруулъя. Ялангуяа пүрэв гаригт анхаарал болгоомжтой байхыг зөвлөе. Түрийвч, мөнгө, эсвэл чухал бичиг баримтаа гээгдүүлж магадгүй тул их хэмжээний бэлэн мөнгө авч явахын оронд төлбөрийн карт ашиглах зэргээр эрсдлээс сэргийлээрэй. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд та гялалзах болно. Хөгжилтэй, нийтэч байдал, дээр нь гадаад төрхөөрөө олны анхаарлын төвд байж чадна. Бусадтай маргалдах, муудалцахаас зайлсхийгээрэй.

ҮХЭР

Сэтгэл хөдлөл, догдлол ихтэй долоо хоног. Саяхан хэн нэгнээс дотно харилцаагаа тасалсан бол өнгөрснөө мартаж, шинэ амьдралтайгаа дасан зохицох хамгийн тохиромжтой үе тохиож байна. Таны амьдрал бүгд зөвхөн танаас шалтгаална гэдгийг санаарай. Их хэмжээний үнийн дүн бүхий томоохон худалдан авалт хийх гэж байгаа бол пүрэв гаригийг сонгохыг зөвлөе. Зардалдаа хянамгай байхгүй бол таны гэр бүлийн санхүүгийн хямрал ойрхон байгааг бүү мартаарай. Орлогоо нэмэгдүүлэх талаар санаа тавих цаг нь болжээ.

ИХЭР

Багагүй хугацаанд танд төвөг удаж мэдэх ажил мэргэжилтэй чинь холбоотой асуудал бий болох магадлалтай. Оюун санаа цэцэн цэлмэг байж, таны гаргасан чухал шийдвэр нүдээ олох болно. Хайр дурлалын харилцаа онцгой сайн байх тул чөлөөт цаг заваа хайрттайгаа хамт өнгөрүүлэхийг хичээгээрэй. Гэрлэх санал тавихаар төлөвлөж байгаа бол пүрэв гаригийг сонго. Од эрхэс таныг бүх талаар ивээх болно. Аливаа асуудалд хүлээцтэй, тэвчээрэй хандахыг зөвлөе.

МЭЛХИЙ

Өдөр бүр өөрийгөө тайвшруулж, оюун бодлоо цэгцлэхийг хичээ. Өчүүхэн төдий бие чилээрхэх төдийд эм тан, эмч домч гэж хэт туйлширдаг зуршлаасаа татгалзаарай. Урин дулаан цаг ирсэн бол салхинд гарч, байгалийн сайхныг мэдэр. Таны эрүүл мэнд төдийгүй оюун санаанд чинь ч эерэг нөлөө үзүүлэх болно. Жингийн асуудалтай байгаа бол идэж, уухаа тохируулахыг зөвлөе. Гэр бүлдээ цаг зав зарцуулж, хэрүүл маргаанаас заслхийгээрэй.

АРСЛАН

Айсуй долоо хоногт хайр дурлалын асуудал таны хамгийн чухал ажил байх болно. Дурлалт хостойгоо цагийг зугаатай өнгөрүүлж, эрч хүчээр цэнэглэгдэх болно. Гэрлэсэн хосуудын хувьд уур амьсгал халуун дулаан, таагүй асуудлаа шийдвэрлэж чадна. Хожим нь харамсч мэдэх шийдвэр гаргахаас сэргийлээрэй. Олон нийтийн арга хэмжээний урилгад дарагдаж, нэр хүнд тань өндөрт байх болно. Хамт олон, удирдлагууддаа давуу талаа харуулах боломжийг бүү алд. Тэд танд илүү цагийн мөнгө олгохгүй байсан ч таны хувьд тун амархан хийчих ажлаас төвөгшөөх хэрэггүй.

ОХИН

Аливаа ажил төлөвлөж, хийж гүйцэтгэхийн өмнө чухам юунаас эхэлж, юунд хүрэх вэ гэдгээ сайтар тунгаа. Пүрэв гаригт гэртээ зочин хүлээн авч, хүлээн авалт хийхээс татгалзах хэрэггүй. Цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна амьдрал, ажилд чинь хэрэгтэй чухал санал хүлээн авах бололтой. Баасан гаригийг өөртөө зарцуул. Юу хийхийг хүсч байна, түүндээ цаг, мөнгө үрэхээс харамлах хэрэггүй. Энэ нь таны ирэх долоо хоногийн их ажлын өмнөх амралт болох учиртай. Гэр бүлдээ цаг зав зарцуулаарай.

ЖИНЛҮҮР

Бусадтай ойлголцох тал дээр хурцадмал, түгшүүртэй байдал бий болж болзошгүй. Хэн нэгэнтэй маргах, сөргөлдөх хангалттай шалтгаан танд байгаа боловч аливаа маргаан сайн үр дүнд хүрдэггүйг санаж, биеэ барьж, асуудлыг аль болох эвээр шийдэхийг хичээгээрэй. Хайр дурлал, санхүүгийн асуудал таатай байх тул ажилдаа анхаарлаа хандуул. Сүүлийн үед таны хөдөлмөрийн бүтээмж буурч байгаад өөртөө хяналт тавиарай.

ХИЛЭНЦ

Бүтээлч байдал чинь сэргэж, романтик зан чанар давамгайлсан долоо хоног байх болно. Аливаа зүйлд эргэлзэж, шийдвэр гаргахад бэрх байх бололтой. Од эрхсийн байрлал танд ийнхүү нөлөөлж буй хэрэг. Нуугдмал байсан харилцаагаа нээж, сэтгэл зүрхээ сонс. Санхүүгийн байдалдаа анхаарахгүй бол байдал бишгүйдэж байгааг санаарай. Бусдаас мөнгө зээлэх хэрэггүй. Эргээд хугацаандаа төлж чадахгүй та хүнд байдалд орох магадлалтай.

НУМ

Эрч хүчээр дүүрэн долоо хоног. Зөрүүд, гөжүүд зан гаргаж, бусдыг гомдоохоос зайлсхий. Таны сэтгэл санаа өөдрөг байх тул зугаа цэнгэл, наргиа наадам, адал явдалтай зүйлд цаг заваа зарцуулж, ажлаа цалгардуулж мэднэ. Мөнгө, нөхөрлөлийн зааг хязгаарыг битгий дав. Мөнгөнөөс болж найз нөхдөө алдахад хүрдэг гэдгийг бүү мартаарай. Бусдад мөнгө зээлдүүлэх, бусдаас мөнгө зээлэхээс аль болох татгалз. Аль нь ч байсан таагүй үр дүн дагуулна.

МАТАР

Амьдралын хэв маягаа эргэн нэг харж, өдөр тутмын таагүй зуршлаа хаях цаг. Танд тохирдоггүй, цаг завыг чинь дэмий үрдэг, амьдралд чинь нэмэргүй зүйлсийг бүгдийг нь орхи. Амжилтад хөтлөх шинэ зүйлийн эрэлд гар. Таны зөн совин, аливааг урьдаас таамаглах чадвар өндөр байх болно. Тиймээс мөрий, бооцоо тавихад алдах зүйлгүй. Шаардлагагүй хүнд амьдралын нарийн ширийн асуудлаа ярьж, таныг ойлгохгүй хүнээс зөвлөгөө авах хэрэггүй.

ХУМХ

Эрч хүч хангалттай байж, зорилго, хүсэл тэмүүлэлдээ хэт автсан долоо хоног байх бололтой. Хоолны дэглэм барьж, дасгал сургуулилт хийж, эрүүл мэндээ сэргээх тал дээр тууштай арга хэмжээг эхлүүлэх бололтой. Баяр, үдэшлэг, хүлээн авалт хийх бол пүрэв гаригийг сонго. Өнгөрсөн таагүй дурсамжаас болж сэтгэлээ үймүүлэх хэрэггүй. Өнгөрсөн зүйл эргэж ирэхгүй санаарай.

ЗАГАС

Гэр бүлийн найрсаг, тааламжтай харилцаа танд эрч хүч өгөх болно. Хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж, амралт зугаалгад яв. Өөртөө итгэх итгэлийг та тэднээсээ мэдрэх болно. Ажлаа түр хойш тавихад гэмгүй. Таныг эзгүйд ч урьдын адил хэвийн үргэлжилнэ гэдгийг санаарай. Олон нийтийн арга хэмжээнд уригдах боловч энэ удаад татгалзахыг зөвлөе. Атаархуу найз нөхдөөс хол бай.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №066

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж