Шөнийн троллейбус 1000 төгрөгөөр үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Шөнийн троллейбус 1000 төгрөгөөр үйлчилнэ

Улаанбаатар хотын иргэд, зорчигчдын хүсэлт, шөнийн цагаар зорчих эрэлт хэрэгцээг Нийслэлийн Тээврийн газраас судалсанаар шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс эхлэхээр болжээ. Тодруулбал, ”Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”,  “7 буудал-МУБИС” чиглэл, “Нисэх-МУБИС” чиглэлүүдийн нийт 8 тээврийн хэрэгсэл 22:00-02:00 цаг хүртэл нийслэлчүүддээ үйлчлэх бөгөөд том хүн 1000 хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм.Шөнийн троллейбусууд 30-35 минутын зайнд үйлчилгээнд явах юм.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж