ДАШТ-ий D хэсэгт өрсөлдөж буй Англи, Италийн шигшээ багийн тоглолт эхэллээ.
Английн хаалгачаар Жое Харт, хамгаалагчаар Глен Жонсон, Лэйтон Бэйнес, Гари Кэйхель, Фил Жагейлка, хагас хамгаалагчаар Стивен Жеррард, Жордан Хэндерсон, Рахим Стерлинг, довлогчоор Уайн Рууни, Данни Уэлбек, Даниель Старрижийг гараанд гарсан байна.
Харин дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали хаалгачаар Салваторе Сиригу, хамгаалагчаар Жиоржио Чиеллини, Маттео Дармиан, Андреа Барзали, Габриел Палетта хагас хамгаалагчаар Даниел де Росси, Клаудио Маркисио, Антонио Кандрева, Андреа Пирло, Марко Верратти довтлогчоор Марио Балотелли гэсэн бүрэлдэхүүнийг гараанд гаргажээ.
Англи уламжлал 4:4:2 гэсэн байрлалыг сонгосон байна. Уайн Рууни зүүн, Данни Уэлбек баруун жигүүрт тоглох бол төвийн довтлогчоор Даниел Старриж гарсан байна. Даниел Старрижийн араас Рахим Стерлинг довтолгоогдэмжих хоёрдугаар довтлогч, довтлох чиглэлийн хагас хамгаалалтын байрлалд тоглоно. Ерөнхийдөө Английн гарааны байрлал талбайд 4:4:1:1 гэсэн байрлалтай тоглоно.
Харин Италийн шигшээ 4:5:1 гэсэн байрлалын сонгон тоглож байна. Марио Балотелли төвийн ганц довтлогчоор тоглоно. Цэвэрлэгчийн байрлалд Даниел де Росси тоглох бол дундын шугамыг Клаудио Маркисио, Андреа Пирло, Марко Верратти нар удирдана. Антонио Кандрева довтлох чиглэлийн хагас хамгаалалтад гарчээ.
Тоглолтын гоолын "салхийг" 35 дахь минутад Италийн шигшээн хагас хамгаалагч Клаудио Маркисио нээлээ. Харин хариу гоолыг 37 дахь минутад Английн шигшээн довтлогч Даниел Старриж орууллаа. Тоглолт эхнээсээ тун сонирхолтой өрнөж байна.
Б.БИЛЭГ