Сэтгүүлзүйн боловсролын загвар хөтөлбөр мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Сэтгүүлзүйн боловсролын загвар хөтөлбөр мэндэллээ

Сэтгүүлзүйн есөн их, дээд сургууль, коллежийн багш нар өөрсдийн хамтын бүтээл болох “Монголын сэтгүүлзүйн боловсролын загвар хөтөлбөр”-өө өнөөдөр өлгийдөн авах аж.  Энэхүү загвар хөтөлбөрт багтсан мэргэжлийн суурь болон практик сэтгүүлзүйн найман хичээлийн хөтөлбөрийг сэтгүүлзүйн сургалт эрхэлдэг 20 орчим сургуульд санал болгох юм байна. Хөтөлбөрийг өөрсдийн сургуулиудад мөрддөг хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон ЮНЕСКО-гийн сэтгүүлзүйн боловсролын хөтөлбөрийн загвар зэргийг  харьцуулан судалсны үндсэн дээр шинэчлэн сайжруулсан аж. Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийн гүйцэтгэх захирал, төслийн зохицуулагч Р.Оюунцэцэг “Монголын сэтгүүлзүйн боловсролын хөтөлбөрийг олон улсын төвшинд ойртуулах ажлын эхлэлийг сэтгүүлзүйн сургуулийн зарим багш нар хамтран хийсэн нь маш чухал алхам юм. Нөгөөтэйгүүр, эдгээр хөтөлбөр нь багш нарын  тулах цэг нь болж, уг хөтөлбөрийг улам боловсронгуй болгох боломж бололцоог олгож байна. Ингэснээр сэтгүүлзүйн сургалтын агуулга, чанар нэмэгдэнэ гэж хөтөлбөрийн багт орж ажилласан багш нар найдаж байгаа юм” гэлээ. Тус коллежийн  багш нар өнгөрсөн онд “Хөгжиж буй болон ардчилал дэлгэрч буй орнуудад зориулсан ЮНЕСКО-гийн сэтгүүлзүйн боловсролын загвар хөтөлбөр”-ийг орчуулан их, дээд сургуулиудын багш нарт танилцуулсан бол 2011 онд дээрх хөтөлбөрийн монгол загварыг гаргажээ.

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж