Обамаг хүчтэй лидер гэж үзсэнгүй

Хуучирсан мэдээ: 2014.06.14-нд нийтлэгдсэн

Обамаг хүчтэй лидер гэж үзсэнгүй

Фото:  EPA/MICHAEL REYNOLDS

Америкчуудын талаас илүү хувь нь Барак Обамаг хүчтэй, шударга лидер гэж үзээгүйг Gallup төвийн зургадугаар сарын эхний арав хоногт явуулсан олон нийтийн санал асуулга харууллаа. Санал асуулгын 52 хувь нь Обамагийн үйл ажиллагаа  тэдэнд тааламжтай бус  сэтгэгдэл төрүүлж байна гэсэн бол 47 хувь нь түүнийг дэмжсэн байна.

 

Олон нийтийн судалгааны асуулгаар америкчууд өнөөгийн Ерөнхийлөгчийн лидерийн чанарын талаар хариулт өгөх ёстой байв. Тэдний 53 хувь нь Обамаг “хүчтэй, шийдэмгий лидер” биш гэлээ.

 

Энэ сарын эхээр Fox News телевизийн явуулсан санал асуулгаар америкчуудын 54 хувь нь Обамагийн ерөнхийлөгч байх хугацаанд АНУ олон талаар дэлхийн нөлөөгөө сулруулсан гэжээ. Гадаад бодлогыг нь 34 хувь дэмжсэн бол 58 хувь нь түүний дотоод бодлого сул гэсэн саналыг өгсөн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж