“Renault”-гийн гэр бүл нөхөн олговор шаарджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

“Renault”-гийн гэр бүл нөхөн олговор шаарджээ

Францын машин үйлдвэрлэгч “Renault”–г үндэслэгч Луи Реногийн гэр бүл дэлхийн II дайны дараа 1945 онд тус компанийг улсын мэдэлд авсны нөхөн олговрыг Засгийн газраас  нэхэмжилжээ. 1945 онд нацистуудтай холбоотой хэргээр шоронд хоригдож  байсан Луи Реног нас барсны дараа Францын Засгийн газар компанийг нь улсын мэдэлд шилжүүлсэн юм. Реногийн гэр бүлийнхэн 1959 оноос эхлэн Засгийн газраасаа компанийг улсын мэдэлд шилжүүлсний нөхөн олговрыг шаардаж байсан боловч одоо хэр нь авч чадаагүй байгаа ажээ.  1898 онд Реногийн ах дүү нарын хамтран байгуулсан тус компанийн хувьцааны  15 хувийг Засгийн газар эзэмшдэг байна.

Герман улсад нацистууд эрх барьж байх үед тус компани Германы армид машин техник нийлүүлж байсан юм байна.  Ач зээ нар  нь эх орноосоо урваагүй Реногийн компанийг улсын мэдэлд шилжүүлсэн нь шударга биш гэж үзэж байгаа юм. Реногийн  гэр бүлийн өмгөөлөгч  Тиерри Левай “Компанийг улсын мэдэлд шилжүүлэх ёсгүй. Тэр бүү үндэслэгч нь дайсны талтай хамтран ажиллаж байсан ч тэр” гэж “Ройтерс”-т  өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж