Үлгэрийн зохиолын хаан гэгддэг Ханс Кристиан Андерсений “Цасан хатан” зохиолоос сэдэвлэсэн Диснейн шинэ бүтээл “Frozen” анимейшн өнгөрсөн өвлийн том тэсрэлт байсан билээ. Арэндэллийн Нордик хаант улсын эгч, дүү Элса болон Анна гүнжийн адал явдлыг өгүүлэх анимейшн кино нээлтээ хийсэн даруй үзэгчдийг байлдан дагуулж, их хэмжээний ашиг цуглуулсан юм. Мөн анимейшны дуу “Let it go” нь ч үзэгчдийн сэтгэлд хүрч, олон орны дуучид коверлон дуулж, олон орны хэлнээ орчуулагдсан билээ. Тэгвэл уг киноны цасан хатан Элсатай тун адилхан Анна Фейт гэх 18 настай Aмерик охин цахим ертөнцөд од болж байна. Тэрээр АНУ-ын Флорида мужид оршин суудаг аж.
Б.АНХТУЯА