Улаанбаатарт 27 хэм хүртэл хална

Хуучирсан мэдээ: 2014.06.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 27 хэм хүртэл хална

2014 оны 06 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн баруун хагаст бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Хараа, Туул, Тэрэлж голын сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-28 градус дулаан байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 6 дугаар сарын 15-наас 2014 оны 6 дугаар сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан  төлөв:

     15-нд төв болон говийн нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-18-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгороор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж