Цөмийн хаягдлын асуудлаар асуулга тавина

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Цөмийн хаягдлын асуудлаар асуулга тавина

УИХ-ын гишүүн Д.Энхбат Цөмийн хаягдлын асуудлаар асуулга тавихаар бэлтгэж байгаа аж.  Учир нь сүүлийн үед гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголд цөмийн хаягдал булшлах нууц хэлэлцээр хийгдсэн гэх мэдээлэл нилээдгүй цацагдаад байгаа бөгөөд үгүйсгэж буй албан хаагчдын мэдээлэлд олон нийт итгэхгүй байгаатай холбоотой юм.

Тэрээр энэ асуулгын хариуг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар албан ёсоор өгнө хэмээн үзсэн бөгөөд “Одоо Засгийн газар энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл хийх цаг болсон” хэмээсэн байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж