Мосулийн хоёр дүүргийг исламчуудаас чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Мосулийн хоёр дүүргийг исламчуудаас чөлөөлөв

Фото:  AP Photo/Iraqi Military

 

Иракийн Засгийн газрын цэрэг Мосул хотын Кудс ба Тахрир дүүргийг исламын дайчдаас чөлөөлжээ. "Найнава  мужийн захиргааны төвийг чөлөөлөх ажил үргэлжилж байна” хэмээн армийн төлөөлөгч Хани аль-Муин мэдээлэв. Түүний хэлснээр исламын хэт даврагчдын байрлалуудад агаараас цохилт өгсөн байна. “Ирак, Левантагийн исламын улс” бүлгийн отрядууд хотыг орхин гарч байгаа тухай "Аль-Манар" телевиз мэдээлж байна. Агаарын хамгаалалтын дор Иракийн армийн элитийн ангиуд дөрвөн чиглэлээр Мосулын нисэх буудлын чиглэлд давшилтад оржээ.

 

Багдадаас 100 км-ын зайтай Анбар мужийн төв Эль-Карама хотын дэргэд хэт даврагчдын довтолгооныг хүчнийхэн ба журамт цэргийн сайн дурынхан зогсоожээ. Хэт даврагчдын бүлгийн цэргийнхнийг Самарра, Тикрит, Баакуба  хотуудаас шахан гаргасан байна.

 

Хэт даврагчид “Багдадад довтлохоор” бэлтгэж  байна

 

"Аль-Арабия" телевиз өмнө  мэдээлэхдээ, Ирак Левантагийн исламын улс” бүлгийн төлөөлөгч Абу Мухаммед аль-Аднанийн “Багдадад довтолгооныг эхлүүлсэн” мэдэгдлийг дамжуулсан байв. Мусульман шиитүүдийн ариун шүтээний Кербала ба Эн-Нежефа хотуудыг эзлэхээр тэр занал хийсэн байлаа. Иракийн нийслэл эзгүйч байгаа тухай мэдээлэл ирсэн байв. Террористууд нийслэлээс зуугаад км-ын зайд орж ирсэн нь хотынхоныг түгшээжээ.

 

Иракийн хойд нутгийн байдал

 

“Аль-Каида” бүлэгтэй холбоотой  хэт даврагчид Найнава мужид  хэд хэдэн сүмийг шатааснаас гадна яс үндэстнүүдийн дунд “цэвэрлэгээ” явуулан аллага үйлдэж байгаа тухай "Ас-Сабах" сонинд бичсэн байна. Энэ мужийн төвийн сая хүнтэй Мосул хотоос 600 мянгаад хүмүүс дүрвээд байгаа гэнэ.

 

Курдын зэвсэгт жигүүр (пешмерга)  зургадугаар сарын 12-нд Иракийн нефтийн хойд нийслэл гэгдэх Киркук хотыг хяналтдаа аван хамгаалалтад бэлтгэж байна. Иракийн армийн командлал курдын командлалтай цэргийн ажиллагаагаа зохицуулан явуулж байгаа гэнэ.  

 

Армийг хэн дэмжив

 

Иракийн омгуудын лигийн тэргүүн Мухаммед аль-Жабири пүрэв гаригт суннитуудын зэвсэгт отрядууд  армийн талд хэт даврагчдын эсрэг тэмцэнэ гэж мэдэгдэв. Бабилиас армийг дэмжихээр омгуудын 5000 дайчид Найнава мужийн зүг хөдөлжээ. Зи Кар мужид сайн дурын цэрэг зохион байгуулж байна. Мөн шиитийн удирдлага ч иймэрхүү алхам хийлээ. “Мехдийн арми” гэх өмнө тараагдсан  бүлгийн радикал лидер имам Муктада ас-Садр “Багдадыг хамгаалах “Ас-Салям” бригадыг шиитийн сайн дурынхнаар зохион байгуулна гэлээ.

 

Иракийн хэрэг явдалд хөрш орнууд нь түгшиэ эхлэв. Ираны ерөнхийлөгч Хасан Роухани Иракийн Засгийн газрыг дэмжинэ гэлээ. Тэрээр Тегеранд олон нийтийн өмнө үг хэлэхдээ  терроистууд Иракт зэрлэг гэмт хэрэг хийж байна. Иран гараа хумхиад суухгүй хэмээнд мэдэгджээ.

 

Парламент  онц байдал тогтоож чадсангүй

 

Иракийн парламент улс орондоо онц дэглэм  тогтоох асуудлыг  ярилцахаар  пүрэв гаригт яаралтай хуралдаан хийж чадсангүй.  Танхимд 325 депутатын дөнгөж 128 хүн цугларснаас хүчинтэй ирц нь бүрэлдсэнгүй. Суннит, курдуудын жигүүр ерөнхий сайдад онцгой эрх өгөхөөс татгалзсан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж