Үнэгүй эмнэлгийн үзлэгт хамрагдах хөтөлбөр эхлээгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Үнэгүй эмнэлгийн үзлэгт хамрагдах хөтөлбөр эхлээгүй

Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт  Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр жилд нэг удаа нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийлгэх боломжийг бүрдүүлнэ. Мөн амьдралын баталгаажих төвшинээс доогуур орлоготой иргэдэд эмнэлэгийн онoшилгоо үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг тараана гэсэн заалт тусгагдсан . Энэ хөтөлбөрийн хэрэгжилт  ямар шатанд явж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаас тодрууллаа.

-Иргэн бүр жилд нэг удаа нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийлгэх болмж бүрдүүлнэ гэсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг олон игэн хүлээж байна. Хэзээ хэрэгжих юм ол?

-Энэ хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байгаа. Энэ хөтөлбөр УИХ-ын гишүүдийн оруулсан бүтэмж муутай санал. Учир нь Монгол Улсын 2 сая 700 мянган иргэн Улаанбаатарт ирээд нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлнэ гэдэг хэцүү. Хөдөөний малчид Улаанбаатарт ирээд шинжилгээ хийлгээд явах уу. Мэдээж үгүй. Нарийн шинжилгээ хийдэг багаж, аппарат зөвхөн нийслэлд л байна. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрхэн яаж хэрэгжүүлж болох талаар ажлын хэсэг гараад судалгаа хийж байна.  Ирэх зургадугаар сарын 15-наас ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байна. Ядуу иргэд гэж хэнийг хэлэх үү, ямар эмнэлэгт, ямар шинжилгээг хийх боломжтой зэргийг судлах  шаардлагатай байгаа. Энэ жил бүх аймгийн эмнэлэгүүдэд хоёр машин өгсөн . Өнгөрсөн долоо хоногт бүх  аймгийн эмч нарыг аймаг, сумаасаа алслагдсан малчдад явуулын амбулаториор үйлчлэх үүрэг өгсөн.

-Явуулын амбулаториор  явж байгаа эмч нар ямар шинжилгээ хийж байгаа вэ?

-Аймгийнхаа хэмжээнд хийдэг бүхий л шинжилгээг хийж байгаа. Монгол Улс шиг нүүдлийн соёл иргэншилтэй оронд явуулын амбулатори ажиллуулж ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарахгүй бол малчид ядраад, туйлаад үхэхийн наагуур болоод ирэхэд эмнэлэгт ханддаг. 

-Таньтай уулзсаных нэг зүйл асууя. Нярайн хүйн халд­­­­­­­вар гараад дөнгөж төрсөн хүүхэд нас барсан.  Шинэ төр­­­­­өх эмнэлгийн  барилгын ажил хэзээ эхлэх гэж байна вэ?

-Хоёрдугаар төрөх удахгүй хэвийн ажиллаж эхэлнэ. Харин нэгдүгээр төрөхийн засварын ажлыг таван сарын 1-ний дотор дуусга гэсэн албан даалгавар өгсөн байгаа. Тав, зургаан компани ажиллаж байгаа болохоор засвар хугацаандаа дуусна байх гэж найдаж байна.
Нийслэлийн­ ­­эрүүл мэн­дийн нэгдсэн төв барихаар зураг төсөл нь хийгдсэн .Энэ ажил 19 тэрбум төгрөгийн төсөвтэй.  Шинэ төв 300 ортой, ургийн судалгааны төвтэй, 0-16 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх боломжтой, мөн хүндрэлтэй төрөх эхчүүдийг хэвтэн эмчлүүлэх тасагтай.

 -Нийслэлийн эрүүл мэндийн нэгдсэн төв гэхээр нэлээн том төв баригдах юм байна. Энэ төвийг хаана барих вэ?

Энэ төвийг Яармагт барихаар тогтсон ч дэд бүтэц хөгжөөгүй, эрчим хүч нь шийдэгдээгүй газар. Удахгүй орон сууцны хороолол баригдах учир энэ асуудал шийдэгдэнэ гэдэг. Хороолол нь хэзээ ч баригдаа билээ. Төрөх эмнэлэг яаралтай хэрэгтэй учир эрүүл мэндийн нэгдсэн төвийг барих газрын асуудлыг  УИХ-аар  дахин ярих байх.  Зарим хүмүүс дүүрэг бүр төрөх эмнэлэгтэй болъё гэсэн саналыг гаргасан. Бусад дүүргийн эмнэлгийг өргөтгөн  төрөх тасагтай болгоё гэж мэдэгдсэн. Олон саналууд байгаа ч  эрүүл мэндийн нэгдсэн төв баригдах гарцаагүй шаардлагатай .

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж