Макаогийн ойролцоо гатлага онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Макаогийн ойролцоо гатлага онгоц осолджээ

 

Макаогийн ойролцоо өнөө өглөө /VI.13/ гатлага онгоц далайд байрлах долгион таслагчтай мөргөж осолджээ. Ослын улмаас 57 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэний хоёр нь Өмнөд Солонгос, нэг Японы иргэн байсан гэнэ. “Shun Tak-China Travel Ship Management Ltd” компанийн гатлага онгоц Хонгконгоос Макао хүрэхээр явж байхдаа орон нутгийн цагаар 9:35 минутанд осолдсон байна. Гатлага онгоцонд 220 зорчигч, хөлгийн багийн 13 гишүүн байжээ. Осол гарах үед цаг агаар тогтуун байсан бөгөөд гатлага онгоц 65 км/цагийн хурдтай явж байжээ. Одоогоор гатлага онгоцны ослын шалтгааныг Макаогийн албаныхан мөрдөн шалгаж байна. Долгион таслагчийг ихэвчлэн хадаар хийдэг аж.

 

Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард Хонгконгийн ойролцоо ачаа тээврийн хоёр хөлөг онгоц мөргөлдсөнөөс 30 гаруй хүн гэмтсэн осол гарч байсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Wall Street Journal

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж