1,951 тэрбумыг даваа гаригт харах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

1,951 тэрбумыг даваа гаригт харах ёстой гэв

Фото: ИТАР-ТАСС/EPA/MAXIM SHIPENKOV

 

"Газпром" нь "Нафтогаз Украины" компанийг урьдчилсан төлбөрийн системд шилжүүлэхээ дахин хойшлуулахгүй гэж  Оросын компанийн тэргүүн Алексей Миллер мэдэгдлээ. Тэрээр “Өрийн төлөлтийн  сүүлийн хугацаа нь зургадугаар сарын 16-ны өдрийн москвагийн цагаар 10.00, "Газпром" тэр хугацаанд өөрийн дансанд $1,951 тэрбумыг үзэх ёстой” гэсэн бөгөөд “мөнгө төлөөгүй бол нийлүүлэлт тэг” гэж нэмэн санууллаа. Түүний тайлбарласнаар,  "Нафтогаз"  компани өнгөрсөн жилийн арваннэг, арванхоёрдугаар  сарын өрийн $1,454 тэрбумыг  шилжүүлэх ёстойгоос гадна дөрөв, тавдугаар сарын тооцооны төлөлтийн дэвшлээ харуулах ёстой. Гурван талт хэлэлцээр явуулж байх хооронд  Украины өр дахин хоёр тэрбум доллараар нэмэгдсэн, одоо төлбөр өгөөгүй байгаа нийлүүлсэн хийн хэмжээ нь 11,150 тэрбум шоо метр болоод байна гэлээ.  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж