Тагнах программ гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Тагнах программ гэж юу вэ?

Spyware буюу тагнах програмууд хэрэглэгчдэд мэдэгдэлгүй тэдний компьютер дээр сууж, интернэт холболтыг нууцаар ашигладаг ажээ. Эдгээр програмууд интернэтэд байдаг үнэгүй програмуудад нуугдаж байдаг. Хэрэглэгчид тэдгээр үнэгүй програмыг татаж аван компьютертаа суулгах үед тагнах програм системд нэвтэрдэг байна.
Тагнах програм нь хэрэглэгчдийн компьютер дээр хийж байгаа үйлдлийг хянаж, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, сервертэй харьцдаг мэдээллийг тагнаж буй этгээдэд илгээдэг. Зарим тохиолдолд тагнаж байгаа этгээд хэрэглэгчийн системийн тохируулгыг өөрчлөх болон хэрэглэгчийн нууц мэдээллийг илчилж, дамжуулах аюултай гэнэ. Иймээс тагнах програм бол халддаггүй вирустэй адил зүйл юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж