Тэмдэгтийн хураамжийн талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Тэмдэгтийн хураамжийн талаар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нарын өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах, зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн “Хэлэлцэх эсэх”-ийг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд спиртийн өндөр агууламжтай согтууруулах ун­даа худалдах тусгай зөвшөөр­лийг нийслэлд олгоход нэг сая төгрөг, аймгийн төвийн сумдад 600 мянга, суманд 300 мянган төгрөг  байхаар тусгасан бол уг тусгай зөвшөөрлийг сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн сумдад  200 мянга, суманд 100 мянган төгрөг болгохоор тусгасан юм.  Харин спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдаа­л­ах зөвшөөрлийг 300 мянган төгрөгөөр баталсан байсныг хэ­вээр нь үлдээж, нийслэлд 300 мянган төгрөг, аймгийн төвд  200 мянга, сумдад 100 мян­ган төгрөг байхаар заасан юм.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нарын өргөн мэдүүлсэн төсөлд хатуу тэд гэсэн хураамж тавихгүй байхаар заажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг 10 сая төгрөг төлж байж авахаар хуульчилсан байснаа одоо болохоор нэг сая төгрөг рүү буулгасан. Өөрөөр хэлбэл, нэг болохоор хэт нэмдэг, буулгах болохоор хэт буулгахаар оруулж ирж байгаа нь цаанаа асар их хохирол учруулж байна хэмээн шүүмжиллээ.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж