“Изнис айрвэйз” “ANA”-тай түншилнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

“Изнис айрвэйз” “ANA”-тай түншилнэ

Японы агаарын тээврийн “ANA” компани болон манай “Изнис” авиа компаниуд хоёр орны хооронд нэмэлт нислэг үйлдэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. “ANA”-гийн Гүйцэтгэх захирлын орлогч Кэйзуки Окадо Улаанбаатарт хүрэлцэн ирж гарын үсэг зурсан байна. “Бидний хамтын ажиллагаа манай хоёр орны харилцааг өргөжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” хэмээн тэрбээр мэдэгдэв.


Одоо хоёр компани чартер нислэг хийх тухай төлөвлөгөө ярилцаж байгаа бөгөөд Монголыг зорин ирэх жуулчны урсгалд томоохон боломжийг нээх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж