Бразилийн шигшээн дасгалжуулагч Луйс Филипе Сколари ДАШТ-ий нээлтийн тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр “Пенальтийг Бразил бус харин шүүгч өгдөг юм” гэдгийг санууллаа.
Оросын спортын хэвлэлүүд өнөөдрийн дугаарын эхний нүүрэнд Бразилийн довтлогч Фрэдийг жүжигчин гэж хочлон бичиж байна. Учир нь өнгөрсөн шөнө болсон тоглолтын 70 дахь минутад Фрэд шигшээ багтаа пенальт авчирч чадсан юм.
Өнгөрсөн шөнийн тоглолтын пенальтийн талаар Бразилийн шигшээн дасгалжуулагч Сколари “Хүмүүс тэр алдааг пенальт гэж хараагүй. Гэхдээ шүүгч пенальт гэж харж, торгууль заасан. Хөлбөмбөгийн талбайд шийдвэрийг шүүгч гаргадаг. Бид ч пенальт мөн байсан гэж бодож байгаа” хэмээн хэлсэн байна.
Харин торгуулийн талбайдаа алдаа гаргасан Хорватын төвийн хамгаалагч Дэян Ловрен “Би шүүгчээс яагаад шар хуудас өгч байгаа юм бэ? Иймхэн алдаанд уу? гэж асуусан. Гэтэл тэр англи хэл огт мэддэггүй юм билээ. Бид багаараа сайн багийн эсрэг маш сайн тоглосон. Тоглолтын дараа алдааны бичлэгийн харсан. Үнэхээр пенальт заах хэмжээний алдаа биш байсан” гэжээ.
Б.БИЛЭГ