Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

 

Огноо: 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр

Дараах төслүүдийн уралдаант шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

Д/д

Концессын зүйлийн нэр

Концессын төрөл

Концессын зүйлийн дугаар

Материал хүлээн авах эцсийн хугацаа, хаяг

 

1

Багануурын цахилгаан станц төсөл

 

Барих-ашиглах- шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/29

2014.08.20-ны өдрийн

13.00 цагаас өмнө

Эдийн засгийн хөгжлийн яамны 3 давхарын хурлын заал

2

Шивээ-Овоогийн цахилгаан станц төсөл

Барих- өмчлөх- ашиглах-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/30

3

Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Тэвшийн говийн цахилгаан станц төсөл

Барих- өмчлөх- ашиглах

ЭЗХЯ-2013/317/35

4

Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл төсөл

 

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/36

Багц төсөл

5

5.1

Чандганы цахилгаан станц, Багануур – Өндөрхаан агаарын шугам барих төсөл

Барих-өмчлөх-ашиглах/ Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/33

5.2

Өндөрхаан-Чойбалсангийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/34

 

Эдийн засгийн хөгжлийн яам нь Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг дээрхи эрчим хүчний төслүүдийн уралдаант шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, концесс олгох уралдаант шалгаруулалт болон санал үнэлэх журмын дагуу зохион байгуулна.

Уралдаант шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангах чадвартай байна. Үүнд:

  1. Төслийг санхүүжүүлэх чадавхитай байх /4 дэх төслийн хувьд Монгол улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн нэр дээрхи дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулж түүнийг нотолсон баримттай байх /нэг нотлох баримт нь зөвхөн нэг төслийн уралдаант шалгаруулалтад хүчинтэй/;
  2. Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх /эрчим хүчний барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, түүний дагалдах баримт бичгээр нотлогдсон байх/; 
  3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангасан байх /Оролцох санал гаргагч нь эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй байж болох бөгөөд харин барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна/.

Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх /Ерөнхий шаардлага/.

Энэхүү урилгын дагуу оролцох санал гаргагчаас ирүүлсэн саналыг Концессын тухай хуулийн 13.3.1-13.3.5-д заасны дагуу үнэлж, шаардлага хангасан оролцогчдын төслийн саналыг үргэлжлүүлэн үнэлж хамгийн сайн нөхцөл санал болгосноос нь эхлэн 3-аас дээшгүй оролцогчийн дарааллуулсан жагсаалт гаргаж, онооны дарааллаар концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.

Уралдаант шалгаруулалтад нэг оролцох санал гаргагч (хуулийн этгээд эсвэл түүний нэгдэл) нь санал ирүүлсэн тохиолдолд тухайн саналыг холбогдох журмын дагуу үнэлж шаардлага хангасан тохиолдолд концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.

Хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн нь нэг уралдаант шалгаруулалтын явцад нэг хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн байх, мөн хуулийн этгээд нь нэг уралдаант шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдлийн гишүүнээр оролцсон бол тухайн шалгаруулалтад бие даан оролцохгүй.

Уралдаант шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь концессыг барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд тухайн төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулна.

Энэхүү урилгын дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг болон эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнэ 3 /гурван/ сая төгрөгийг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн сангийн 9000 36 409 тоот дансанд төлсөн баримтыг ирүүлсэн этгээдэд уралдаант шалгаруулалтын баримт бичгийг цахимаар болон цаасаар олгоно.

Гадаад улсын хуулийн этгээд түүний нэгдэл нь төслийн саналаа зөвхөн Монгол хэл дээр ирүүлнэ.

           

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ доорх хаягаар албан бичгээр ирүүлнэ.

 Эдийн засгийн хөгжлийн яам

Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газар

Концессын хэлтэс

Утас: 264726

цахим хаяг:ppp@med.gov.mn
www.med.gov.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж