Үйлдвэр, хөдөө аж ахуйн шинэ сайд Ш.Түвдэндорж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албыг хашиж байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хууль зүйн байнгын хорооны ажлаа хэрхэн хийсэнд сонгогчид дүгнэлтээ хийх биз ээ. Тэгвэл түүний хариуцаж байсан Хууль зүйн байнгын хорооны даргын ажлыг хэн хаших вэ. УИХ-ын гишүүд дотор энэ албыг хашаад явах хуульч мэргэжилтэй, салбарынхаа ажлыг сайн мэддэг хүнийг томилох учиртай. Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ж.Батзандан нар дэвших бор шувуу байна.
Тэгвэл ирэх долоо хоногоос Хууль зүйн байнгын хорооны даргын томилгоог УИХ хийх ёстой. Харин хэнийг нэр дэвшүүлэх нь АН-ынхны мэдэлд бий. “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтарч Засгийн газар байгуулахдаа байнгын хороо болон яамдаа хуваарилсан. Үүний дагуу АН-ын гишүүн Хууль зүйн байнгын хороог удирдах бөгөөд Р.Гончигдорж, Ж.Батзандан нарын хэн нь дарга болох нь ирэх долоо хоногийн улстөрийн сэдэв болох бололтой.
Ш.ОЧ